Хоёр өнцөг: ОУВС-гийн хөтөлбөр хамрагдана, хамрагдахгүй

access_time 2022-11-11 10:54

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын төсвийг төлбөрийн тэнцэл алдагдалтай байна. Төв банкны валютын нөөц хангалттай биш байгаа нөхцөлд богино хугацаанд алдагдлаа нөхөх боломж хязгаарлагдмал ч хүндрэлээс гаргах бүрэн боломжтой.Нүүрсний экспортоо харах юм бол богино хугацаанд валютын нөөцийн алдагдлаас гарах боломжтой. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй. Гэхдээ бүх боломжийг ашиглан хүндрэлийг давах туулахыг хичээж байна гэсэн тайлбар хийсэн. Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах тухайд олон нийтийн байр суурь өөр байгаа юм. Энэ хөтөлбөрт хамрагдснаар иргэдийн нуруун дээр ирэх ачаалал нэмэгдэж, татвар, нийгмийн даатгалын хэмжээ өсдөг. Тиймээс эдийн засгийн нөөц бололцоог урьдчилан зөв тооцоолон, удирдлагын зөв арга барилыг ашиглах ёстой гэсэн байр суурь илэрхийлээд байна.

Шинэ мэдээ