Барилгажилтын нягтралтын хэмжээг шинэчлэн тогтоожээ

access_time 2022-11-11 10:50

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 35,206 га талбайг авто замын сүлжээгээр 1183 хэсэгт хувааж, одоо байгаа болон шинээр барихаар төлөвлөсөн барилгын мэдээлэлд тулгуурлан хүн ам, барилгажилтын нягтралтын хэмжээг шинэчлэн тогтоожээ. Одоо байгаа хүн амын нягтралыг тооцож үзэхэд, хүн амын тооцоот нягтралын дээд хязгаар 460 хүн/га-гаас хэтэрсэн 88 хэсгийн 733 га талбай байна. Иймээс дээрх газар орон сууцны барилга бариулахгүй, харин шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга барих, эс бөгөөс өөр газраар солих гэх мэт шийдвэр гаргах шаардлагатай байгаа аж.

Шинэ мэдээ