АВРАГЧИД 50 САЯ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЖЭЭ

access_time 2018-03-05 14:02

Багануур дүүргийн тавдугаар хорооны Залуусын хэсэгт өнгөрсөн шөнө гал гарчээ. Энэ тухай дуудлага  шөнийн 02 цаг 10 минутад онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр /бранк/ шатсан байдалтай байсан аж.

Улмаар аврагчид утаанд угаартсан  иргэн Д /56 настай эмэгтэй/-г аварч, нийт 50 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Шинэ мэдээ