Сургууль, цэцэрлэгийн газар захирал, эхнэр, жолоочийнх нь нэр дээр шилжжээ.

access_time 2022-11-10 10:06

Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн бүх шатны боловсролын байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын газар эзэмшил, ашиглалтын байдалд БШУЯ-наас судалгаа хийжээ. Газар хасагдсан үндсэн шалтгааныг судалж үзэхэд, төрийн өмчийн байгууллагад балансаас балансад шилжүүлсэн 33.1 га, газрын хэмжилтийн алдааг залруулсан 0.6 га, иргэн, төрийн бус өмчийн хуулийн этгээдэд шилжүүлсэн 4.0 га газар байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 2.2 га 12 газар, их дээд сургуулийн 1.8 га 8 газрын газар эзэмших эрхийг иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр тус тус шилжүүлсэн байна.
Эдгээр газруудаас 6 нь сургуулийн захирал, түүний эхнэр, жолоочийн нэр дээр, 8 газар багш ажилчдад зориулж бариулсан орон сууцны СӨХ-ны нэр дээр, 6 газар хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр тус тус шилжжээ.
ЕБС-ийн биеийн тамирын талбайн тодорхой хувь нь хууль бусаар хувийн компанийн нэр дээр шилжсэн. Гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр бүртгэлтэй сургуулийн газар хүртэл байна. Эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй боловч хувийн өмчийн этгээд барилга байшин, автомашины гараж барьсан газруудыг чөлөөлөх ажил зохион байгуулна гэв.

Шинэ мэдээ