ТАНЫ ӨГСӨН ДУУДЛАГА БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ҮНЭ ЦЭНЭТЭЙ

access_time 2018-03-05 14:01

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид иргэний амь насыг эрсдэхээс хамгаалжээ.

Тодруулбал, алба хаагчид өнгөрөгч бямба гаргийн орой 20:00 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж явахдаа гудамжинд хэвтэж буй иргэнтэй таарч биед нь үзлэг хийхэд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Д биеэ авч явах чадваргүй болтлоо согтож, толгойдоо гэмтэл авсан байсанд шуурхай арга хэмжээ авч түргэн тусламж дуудсан байна. Иргэн Д нь толгойдоо хүнд гэмтэл авсан байсан учир түргэнээр ГССҮТ-д хүргэгдэн яаралтай хагалгаанд орж амжилттай болсноор одоо үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

Шинэ мэдээ