“Дижитал шилжилт”-ийн төлөвлөлт хэрэгжиж эхэллээ

access_time 2022-11-09 10:16

Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөг олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан гаргасан. Энэ нь Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван дэд бүлгээс бүрдэж буй. Ингэхдээ:
Замын хөдөлгөөний менежментийг сайжруулах
Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
Төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах
Хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх
Авлига, хүнд суртлыг бууруулах
Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх гэсэн зургаан зорилттойгоор боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна.

Шинэ мэдээ