Ардчилсан нам амь орж байна.

access_time 2022-11-08 10:15

Ардчилсан нам амь орж байна. Сөрөг хүчингүй шахам явсан хоёр жил ард хоцорч эрх баригчдаас амлалтын биелэлтийг нэхэж эхэллээ. АН-ын бүлгээс мэдээлэл хийж Монгол Улс дефолт зарлах эрсдэлтэй байна. Засгийн газрын өр хоёр дахин нэмэгдэж, нэг иргэнд 30 сая төгрөгийн өр оногдож байна. Хөгжлийн банкинд 150 сая төгрөгийн өртэй, газрын тосны үйлдвэрийн ажил нь одоог хүртэл эхлээгүй. Ирээдүйн өв сангаар төсвийн алдагдлыг нөхөж байна. Экспортод 20 мянган тонн хүрэхгүй мах гарч, валютын нөөцгүй боллоо.Монгол Улс 2.7 их наядаар төсвийг алдагдалгүй батлах хэрэгтэй байна. Ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хэмнэнэ. Дээрх мөнгийг хэмнэх юм бол өр төлбөрийн эрсдэл буурна гэв.

Шинэ мэдээ