Тусгай хамгаалалттай газар нутагт барилга байгууламж барих боломжгүй

access_time 2022-11-04 09:09

Горхи-Тэрэлж БЦГ-ын Аялал жуулчлалын бүс (Хамгаалалтын бүс)-ийг 54899 га газраар тэлэх шийдвэрийг БОАЖЯ-наас гаргалаа. Ингэснээр хязгаарлалтын бүсээс 54899 га газар хасагдаж байгаа юм. Аялал жуулчлалын бүс буюу хамгаалалтын бүсийг тэлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар барилга байгууламж барих боломжгүй болно

Үзэсгэлэнт байгалийг унаган төрхөөр нь хадгалах, аялал жуулчлалыг зохион байгуулалттай хөгжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж хамгаалах зорилгоор УИХ, Засгийн газрын тогтоолоор Горхи,Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг 1993 онд байгуулж, Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийг улсын тусгай хамгаалалттай газар болгосон юм.

Шинэ мэдээ