Зөгийчид хуралдаж, иргэдийг ажилд зуучилна

access_time 2018-03-02 14:18

“Монголын зөгийн аж ахуй эрхлэгчид энэ амралтын өдрүүдэд ХУД, ажилчдын гудамж, Дулааны III цахилгаан станцын зүүн талд “Гоё тараг” үйлдвэрийн хойд байранд 09:00-18:00 цаг хүртэл уулзалт зохион байгуулна.

Уулзалтад ирснээр зөгийн балтай холбоотой танин мэдэхүйн заавар зөвлөгөөг мэргэжлийн хүмүүсээс авах боломжтой. Мөн зөгийн аж ахуйд ажиллах сонирхолтой хүмүүсийг энэ үеэр ажлын байранд зуучилна.

Увс, Ховд, Архангай зэрэг аймагт 50 орчим цэгт 16 мянган бүлэг зөгийг үржүүлж, 250-300 мянган тонн орчим зөгийн балыг бэлтгэж байгаа. Монгол орны балт ургамлууд эмийн өндөр ач холбогдолтой.

Шингэрүүлсэн сироп хэлбэртэй хуурамч 3,000 мянган тонн зөгийн бал гадаадаас орж ирж байна. Иргэд эх орны үйлдвэрийн зөгийн балыг худалдаж авч хэрэглэх нь чухал байна” гэв.

Шинэ мэдээ