Өндөр цалин амласан зард итгэн Зүүн өмнөд Азийн орнуудад зорчихгүй байхыг анхааруулж байна.

access_time 2022-11-02 09:19

ТЕГ-аас хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн иргэдийг гадаад улсад зорчихоос сэрэмжлүүллээ. Хүний наймаачид англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд авна” гэж өндөр, цалин хангамж амласан худлаа зар мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлдэг. Зүүн өмнөд Азийн орнуудад очсоны дараа онгоцны зардал, хувцас, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалтын дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг.Мяньмар улсын “КК Парк”-т Монгол Улсын зарим иргэд хохирогч болсон нь тогтоогдсон бөгөөд эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа аж.

Шинэ мэдээ