Монгол Улсын ядуурал 42 хувьтай болсон

access_time 2022-11-01 09:11

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө таван зүйл заалттай, 700 орчим нэр бүхий зүйлийг ард иргэдэд амласан.Гэтэл Монгол Улсын ядуурал 42 хувьтай болж хүн амын 91 хувийг ядуурсан гэсэн судалгаа гарсан гэдгийг онцолллоо.Мөн 2020 онд иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байсан бол 2022 онд 30 сая төгрөгийн өртэй болсон. Мөрийн хөтөлбөртөө жилд 150,000 тонн махыг экспортод гаргана гэсэн ч энэ жил 1.000 тонн мах экспортлоод байна. Малчдын амьдрал улам хүндрэх нөхцөл байдал руу шилжлээ амлалтын биелэлтийг шаардана гэв.

Шинэ мэдээ