“Шилдэг тасаг” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

access_time 2022-10-24 09:21

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангиас алба хаагчдын бие бялдар, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор “Шилдэг тасаг” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.Тэмцээнд тус ангийн гал унтраах автомашины жолооч, аврагч гал сөнөөгчид хөдөлмөр, хамгаалалын хувцас өмсөж сэтгэл зүйн зурваст гүйх, гал унтраах автомашиныг заасан цэгт байрлуулах, барилгын 3 давхарт гарч аврах олсоор нэрвэгдэгчийг буулгах, газраас дугуй татах, аврагч тус бүр 30 кг ачааг 100 метр газарт зөөх, үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд эрэн хайх, автомашиныг 30 метр газар түрж байранд гэсэн даалгаврыг гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулсан юм.

Шинэ мэдээ