Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

access_time 2022-10-19 09:13

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” -ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр аравдугаар сарын 19-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.
Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Шинэ мэдээ