“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-тэй танилцжээ

access_time 2022-10-19 09:11

Шадар сайд С.Амарсайхан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төвд ажиллаж “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг явцтай танилцжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багц ажилд (EPC) хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар EPC 01 буюу “Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” ХХК 2021 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна.Дараагийн гэрээний багцууд болох EPC 02 буюу Анхдагч процессийн болон дагалдах байгууламж, EPC 03 буюу Үйлдвэрийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах асуудлыг ярилцаж байна.

Шинэ мэдээ