Украины Агаарын цэргийн хүчнийхэн 18 минутын дотор Оросын 4 нисдэг тэргийг сөнөөсөн гэж мэдээлжээ

access_time 2022-10-14 08:34

Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн албанаас 18 минутын дотор Оросын 4 нисдэг тэргийг сөнөөвөн гэдгээ мэдээлжээ. Украины өмнөд хэсэгт Агаарын цэргийн хүчний зенитийн пуужингийн ангиуд довтолгооны 4 нисдэг тэргийг буудсан. Урьдчилсан мэдээллээр нэг нисдэг тэрэг саяхан оросуудаас чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрт осолдсон бол бусад нь холбоо барих бүсийн ард унасан гэжээ. Өмнө нь Украины агаарын довтолгооноос хамгаалах ангиуд Николайв мужид 9 ширхэг Шахед-136 камиказе нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдээлж байсан юм.
Эх сурвалж: Украинская правда

Шинэ мэдээ