МИАТ ТӨХК зорчигчдоосоо уучлал хүслээ

access_time 2022-10-14 08:31

2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр 2022 оны аравдугаар сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-аас гаргажээ.
Гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байснаас үл ойлголцол үүссэн. Иймд МИАТ ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье гэжээ.

Шинэ мэдээ