Угсармал 120 орон сууцны дулаан алдагдлыг бууруулна

access_time 2022-10-13 09:08

Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1077 блок барилга байдаг. Дээрх төслийн хүрээнд эхний ээлжид 120 орчмынх нь дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ.. Насжилт өндөртэй, хуучирсан барилгыг нурааж, шинээр барихад дунджаар 7 тэрбум төгрөгийн зардал гардаг бол их засварын зардал 600 сая байдаг аж. Германы GIZ нь “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2018-2022 онд амжилттай хэрэгжүүлэн, энэ оны тавдугаар сард үр дүнгээ хүлээлгэн өгсөн. Дээрх хугацаанд Улаанбаатар хот дахь гэр хорооллын нийт 22 сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар, иж бүрэн дулаалга хийсэн билээ. Төсөл хэрэгжүүлснээр тухайн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын эрчим хүчний хэмнэлт 47-60 хувьтай байгаа үр дүн гарчээ. Иймд үүний үргэлжлэл болгон “Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Шинэ мэдээ