Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багуудын нөхөрсөг тэмцээн эхэллээ.

access_time 2022-10-12 09:05

Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багуудын нөхөрсөг уулзалт, тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд дөрвөн хотын есөн багийн 64 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорьж буй.Тус нөхөрсөг уулзалт, тэмцээн нь жүдо бөхийн спортыг сурталчлан хөгжүүлэх, ах дүү хотуудын баг тамирчид харилцан туршлага солилцох, өрсөлдөх, ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шинэ мэдээ