Уран зураг сэргээн засварлах лабораторитой болов

access_time 2022-10-10 09:12

Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лабораторийг Монголын Уран Зургийн галерейн дэргэд байгуулагдлаа.
Тус лабораторийг олон улсын стандартад нийцсэн тавилга, багаж хэрэгсэл, материал, орчин үеийн технологиор бүрэн тохижуулжээ. Төслийн хүрээнд гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын сэргээн засварлагч хатагтай Сузанне Эрхардс Монголын Уран Зургийн галерейн 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Шинэ мэдээ