Гаалийн татвараас зугтаж иргэдийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүйг анхаарууллаа

access_time 2022-10-06 08:25

Гаалийн байгууллага хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй бараа, мөн ижил төрлийн хоёроос илүүгүй бараа, эд зүйлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын хилээр нэвтрүүлж байгаа аж. Гэтэл гар утасны зарим бизнес эрхлэгчид гар утас хилээр оруулж ирэхдээ хуульд нийцүүлсэн мэт харагдуулах зорилгоор иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүйг ГЕГ-аас анхааруулж, гадаадаас ирсэн илгээмжийг эзэн нь биечлэн ирж авах, боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлэх шаардлага тавьж байгаагаа мэдээллээ.

Шинэ мэдээ