Стандарт, техникийн зохицуулалтын шаардлага дутуугаас төрийн худалдан авалт чанаргүй болдог

access_time 2022-10-05 08:50

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг тусгаж өгөөгүйгээс төрийн худалдан авалт чанаргүй болж, олон талын шүүмжлэл дагуулдаг. Иймд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт стандарт, техникийн зохицуулалтыг заавал тусгах зохицуулалтыг бий болгон Стандарт хэмжилзүйн салбарт шинэчлэлт хийх аж. 2022 оны стандартчиллын ажлын төлөвлөгөөнд төрийн 11 байгууллагын 107 стандартыг батлуулахаар тусгасан. Үүний 644 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг заавал баталгаажуулалтад хамруулахаар заасан ч одоогоор 344 буюу 53.4 хувийг баталгаажуулаад байна

Шинэ мэдээ