Аравдугаар сарын 5-24-нийг дуустал Орхон их сургууль хүртэлх замыг хаана.

access_time 2022-10-04 07:09

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто зам тавих ажлын хүрээнд “Номин” дэлгүүрийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана. Замын ажлыг 2022 оны аравдугаар сарын 5-24-нийг хүртэл хийн, замын ажил гүйцэтгэх юм. Тус замыг гурван байршилд хөндлөн сэтэлж борооны ус зайлуулах шугам, хучилт, хэвтээ тэмдэглэл, явган хүний замын ажлыг хийж, гүйцэтгэнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Шинэ мэдээ