Киноны салбарынхан олон улсын шагнал хүртэж байна

access_time 2022-09-30 10:31

Кино урлагийн “Аврора Фильм” компани Монгол Улсын “Гуру медиа” компанийн продюсер Ц.Ариунаа, найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино Венецийн кино наадмаас “Шилдэг богино хэмжээний кино” шагнал авсан. Мөн Б.Баттөмөрийн “Трио” уран сайхны кино Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг олон улсын кино”, “Шилдэг зураглаач” шагналыг хүртэж, 10 дугаар сарын 14-24-нд болох Варшавын олон улсын кино наадамд өрсөлдөх эрхээ авчээ. Team Hero, Three Flames Pictures-ийн хамтын бүтээл, найруулагч Б.Баатарын “Этгээд” уран сайхны кино 29 дэх удаагийн Олдегбургийн олон улсын кино наадмаас “Хамгийн өвөрмөц, зоримог кино” төрөлд өрсөлдөн цомын эзэн болоод байна.

Шинэ мэдээ