Хугацаа дууссан 201 нэрийн 1597 мянган төгрөгийн хүнсийг устгуулахаар болжээ

access_time 2022-09-27 11:10

МХЕГ-аас ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газарт шалгалт хийжээ. Шалгалтын явцад чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 111 нэр төрлийн 1740.2 мянган төгрөгийн, хугацаа дууссан 201 нэрийн 1597 мянган төгрөгийн хүнсийг устгуулахаар болсон. Хугацаа дууссан бүтээгдэхүүн зарсан 65 дэлгүүрийн үйл ажиллагааг хаасан байна.
Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон дараах хүнсний бүтээгдэхүүний жагсаалт. Үүнд,

Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
Энергийн болон спортын ундаа
Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа
Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль
Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт)
Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар
Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон
Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр
Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс
Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс
Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу) тус тус багтаж байна.

 

Шинэ мэдээ