Таван бөхөөс доппинг илэрчээ

access_time 2018-02-22 14:28

Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны хугацаанд нийт 35 бөхийг шинжилгээнд хамруулжээ. Улмаар шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн тавд нь допингийн эсрэг зөрчил илэрсэн байна. Энэ талаар  Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс тодруулахад, мэдээллийг үнэн болохыг батлав. Гэхдээ бөхчүүдийн нэрсийг зарлах журмын хугацаа болоогүй гэнэ. Учир нь бөхчүүдийн А сорьцын хариуг бөхчүүд болон хариуцсан холбоонд танилцуулах явц үргэлжилж байгаа аж. Шинжилгээг хийхдээ үндэсний баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудыг сонгож, барилдааны үеэр сорьц авсан. Бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг МҮБХ дүрмийнхээ дагуу шийдвэрлэх аж.

Монголын үндэсний бөхийн холбооноос “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлыг хэрэгжүүлэх талаар маргааш мэдээлэл хийхээ мэдэгдлээ.

Шинэ мэдээ