Цахилгаан дугуйтай насанд хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

access_time 2022-09-23 09:17

Автомашингүй өдрөөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд буюу Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам, Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнтэй оролцуулахад анхаарах шаардлагатай. Түүнчлэн эцэг эхчүүдэд анхааруулахад цахилгаан дугуйтай насанд хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Цахилгаан дугуй нь эрхзүйн хувьд замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, харин тусгай спортын талбай, ууланд зориулалтаар ашигладаг манай улсын техникийн шаардлагад нийцдэггүй аж.

Шинэ мэдээ