Автомашингүй өдөр баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хөдөлгөөн хаагдана

access_time 2022-09-23 09:14

Автомашингүй өдөр буюу  25-нд хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа буюу Их тойруугийн гудамжаар явах бол урдуураа буюу Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Харин хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ. Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус түр хугацаанд зогсохыг анхааруулж байна” гэв.

Шинэ мэдээ