“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35,3 тэрбумын төлбөрөө бүрэн барагдуулжээ
“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35,3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35,3 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35,3 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг 2016 болон 2017 онд тэнцүү хуваан төлөх, үлдэх 20,3 тэрбум төгрөгийг Тавантолгой уурхайд ажил гүйцэтгэх замаар төлж барагдуулах үүргийг манай компанид өгсөн. Шүүхийн шийдвэр болоод Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд нь бүрэн биелүүллээ гэж тус компанийн гүйцэтгэх захирал хэллээ. Компани дампуурлын ирмэгт тулсан хүнд хэцүү үед хувийн хэвшлээ дэмжих шийдвэр гаргасан Засгийн газарт талархаж байна. Бид 400 гаруй ажилчдаа цалин, орлоготой нь авч үлдэж чадлаа гэлээ.
Татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжийн нэг “Саусгоби сэндс” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадвартай болж, хүнд үеэ давж гараад улсын төсөв болон орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг нийгмийн хариуцлагатай компани хэвээр үлдсэнд талархаж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлж байлаа.
Тус компани 2018 онд 5,5 сая тн нүүрс экспортод гаргах, 800 мянган тн-ыг нь баяжуулж гаргахаар төлөвлөжээ. Оюутны сургалтын тэтгэлэг олгох, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэргээр орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм байна
Шинэ мэдээ
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28