Гадаадад суралцах боломжуудын талаар мэдээлэл өгнө

access_time 2022-09-22 10:29

“Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгийг зохион байгуулагдах гэж байна. “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгт АНУ, Болгар, Герман, Их Британи, Канад, Казахстан, Сингапур, Швейцар, Япон гэх зэрэг 10 улсаас 19 их дээд сургууль, коллежийн төлөөлөгч нар сургуулийнхаа хөтөлбөрийн талаар танилцуулах юм. Өдөрлөгийн үеэр сургуулийн элсэлтийн албаны хүмүүстэй биечлэн уулзахаас гадна бакалавр, магистр, доктор зэргээр суралцах, сургалтын тэтгэлэг, эссэ бичих талаар лекцэнд оролцох боломжтой. Мөн өдөрлөгийн үеэр Монгол улс дах АНУ-ын ЭСЯ, Канадын ЭСЯ болон EducationUSA Mongolia, Campus France Mongolie, Austrade Ulaanbaatar байгууллагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд болон гадаадад суралцах боломжуудын талаар лекц мэдээлэл өгнө.

Шинэ мэдээ