Цасны баяраар нийтийн тээврийн автобус 08:00-22:30 хүртэл үйлчилнэ

access_time 2018-02-22 11:50

“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болно. Энэ өдөр “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобус явуулах юм.

Тус үйлчилгээнд их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчилнэ. Үйлчилгээний цагийн хуваарь, болон санал хүсэлтийг 70044040, 11326352, 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах боломжтой аж.

Шинэ мэдээ