БНСУ-ын Пусан хотноо 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр хоёр тал гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд гадаадын 20 улсад визгүй зорчих боломжтой болж байна.
Гадаад харилцааны яамны зүгээс иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд монгол иргэд визгүй зорчдог улсын тоог нэмэгдүүлэх, монгол иргэдэд тавигддаг визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр гадаадын улс орнуудтай идэвхтэй яриа хэлэлцээ явуулж ирсэн бөгөөд цаашид ч мөн энэ төрлийн хэлэлцээг үргэлжлүүлэх болно гэж ГХЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.