Хяналтын камерт бүртгэгдсэн ослын тоо 6.4 хувиар буурчээ.

access_time 2022-09-18 07:30

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 14 хоногийн байдлаар тээврийн хэрэгслийн тоо өмнөх жилийн мөн үеэс 10 хувиар өссөн хэдий ч авто замын хөдөлгөөн зохицуулалтын тоо 38 хувиар буурсан байна. Өнгөрсөн 2021 оны мөн үед 2607 удаа уулзваруудад хөдөлгөөний зохицуулалт хийж байсан бол энэ онд 1617 болж буурсан байх юм. Эндээс автомашины тоо өссөн байтал замын уулзварт үүсэж буй ачаалал эцсийн цэгт хүрэх магадлал багадаа 38 хувиар хэмжээгээр буурсан нь бодит үр дүн гэж мэргэжилтнүүд тодотгож байна. Тээврийн хэрэгсэл бүхий иргэний зам дээр өнгөрүүлэх цаг хугацаа төдий хэмжээгээр багасаж байгаа. Замын хөдөлгөөний дундаж хурд 7-11 км цаг байсан бол энэ онд 8-12 км цагийн хурдтай болж, бага боловч нааштай нөлөө харагдаж буй юм. Түүнчлэн хяналтын камерт бүртгэгдсэн ослын тоо 6.4 хувиар буурчээ.

Шинэ мэдээ