10 настай хүүг олжээ

access_time 2018-02-22 10:00

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт тус сумын харъяат иргэн М /10 настай, эрэгтэй/ 02.20-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу орон нутгийн 78 хүн, 6 автомашинтай 02.20-ны өдрийн 19:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т Цогтсүмбэр багийн “Баастын гарам” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Шинэ мэдээ