Хүрээ амаржих газарт их засвар хийлээ

access_time 2022-09-15 07:24

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлууд хийгдлээ. Жирэмсэн ээжүүдийн тасалгаа, түргэн тусламж, төрөх тасгуудад холбогдох төхөөрөмж суурилуулсан. Хүрээ амаржих газар нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд барилгад нь хэсэгчилсэн засварууд орж байсан ч иж бүрэн капитал засвар хийж байгаагүй юм.

Шинэ мэдээ