Жагсаал цуглааны үеэр хүний эрхийг хангах нь” сургалт зохион байгуулагдаж байна

access_time 2022-09-15 07:22

“Жагсаал цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагууд хамтран нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэл хариуцсан удирдах албан тушаалтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хичээл зааж байна.

Сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын хүний эрхийн шинжээч, ноён Павел Хацук, Олон улсын цагдаагийн зөвлөх, ноён Гери Вайт нар явуулж байгаа юм хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

 

Шинэ мэдээ