“Номын сайн нөхөр” уулзалт, ярилцлага боллоо

access_time 2022-09-14 07:38

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ЕБС-ийн сурагчид болон оюутан залуустай МУИС-ийн Эрдмийн танхимд “Илүү их уншья” уриан дор “НОМЫН САЙН НӨХӨР” уулзалт, ярилцлага хийлээ.
Уулзалтад МУИС-ийн түүхийн тэнхим, нийтийн удирдлага болон олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг 70 гаруй оюутан залуус, ЕБС-ийн сурагчдын 30 гаруй төлөөлөл оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар, өдөр бүр 5 хуудас уншиж хэвших нь хүний амьдралын чанарт хэмжээлшгүй нөлөөллийг бий болгодог тухай оюутан сурагчдад зөвлөж, ном уншихын ач тусын тухай ойлголтыг эргэн тойрон, найз нөхөд, үеийн тэнгийнхэндээ өгч, зөв үлгэрлэх ёстойг зөвлөлөө.

Шинэ мэдээ