Автомашины зорчилтыг уулваруудад таних шинэ уншигч суурилуулна

access_time 2022-09-09 10:52

Улаанбаатар хотод зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлснээр түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах тооцоолол бий. Зам тээврийн удирдлагын ухаалаг системийг үндсэн гурван чиглэлээр хэрэгжүүлж байна. RFID буюу радио давтамжийг ашиглах систем үүнд багтана. Энэ нь камерын систем биш, харин автомашины зорчилтыг уулваруудад таних шинэ уншигч юм. Удирдлага, хяналтын энэхүү системийг шинээр төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна. Тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, иргэд цаашдаа цахимаар торгууль төлдөг систем рүү шилжих юм. Үүнд 22.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улаанбаатар хотын гудамж, зам , талбайг камержуулах ажилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.

Шинэ мэдээ