Хотын даргаа муудсан хогоо ачаач ээ!!!

access_time 2022-09-08 11:29

Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулна гэсэн сүржин хөтөлбөр гаргаж сонгуульд ялсан намынхан орон сууцны бункертаа багтахгүй асгарсан хогтой орчинд ард иргэдээ амьдруулж, хаа сайгүй хөглөрсөн хог нь замаар нэг тарж байна. Нялх үрс нь гэрээсэээ гараад агаарлах боломжгүй нөхцөлд амьдарч, муудсан хогны үнэр танар дунд хүүхдүүдээ амьсгалж, тогло гэж байгаа юм шиг л байна. Хотын дарга Д.Сумъяабазараа удирдаж буй дүүрэг, хорооныхон чинь ажлаа хийхгүй байна. Таны амьдарч буй гоёмсог шилтгээний хогийг өдөрт нь ачдаг байж мэднэ. Харин СХД-т амьдарч байгаа иргэдийн хогийг ачдаг газар алга. Орон сууцны байр бүрийн үүд хогондоо дарагдаад удсан байна. Хог тээвэрлэлт чинь бүрэн зогссон юм байгааг та мэдэж байгаа юу. Мэдэхгүй байгаа бол ажлаа хийж чаддаг хүмүүст нь шилжүүлээд өгчих. Нийслэлийн удирдах ажилтны шуурхайн үүрэг дотор чинь лав хог ачилтыг сайжруул гэсэн нэг ч үг алга. Нүд сэтгэл нь сохорсон, иргэдийн санал хүсэлтийг сонсдоггүй дарга нарынхаа чихийг онгойлгоод ажлыг нь хийлгэ. Чадахгүй. бол сонгуулийн үеэр манай намд өгөөрэй гэж манаргаад хэрэггүй. Хогоо ч ачиж чаддаггүй багийнханд хол очиж худлаа ярь гэж хэлнэ шүү

Шинэ мэдээ